Товч танилцуулга

Ориентал капитал ХХК нь Сингапур, Япон болон Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2015 онд байгуулагдсан.

Манай улсын банк санхүүгийн салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудал байдаг. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бодит санхүүгийн мэдээллийг тайландаа тусгаагүйгээс үүдэн банк санхүүгийн байгууллагаас зээл авах үед орлого хүрэлцэхгүйд хүрч зээл авах нөхцөл бололцоо нь хязгаарлагдаж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нь багасдаг.

Иймээс бид энэхүү байдлыг цоо шинэ арга барилаар шийдэж, харилцагчдынхаа зээлийн босгыг хөнгөвчилж илүү таатай нөхцлөөр өөрт хэрэгцээтэй зээлийн үйлчилгээг авах боломжийг нээж өгч байна.

Цаашид улс орон хөгжиж өрхийн орлого нэмэгдэж, иргэдийн хувиараа бизнес эрхлэх нь нэмэгдэж, аж үйлдвэр хөгжиж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт нэмэгдэхийн хэрээр иргэдэд таатай нөхцөлөөр хурдан шуурхай хөрөнгө оруулалт авах зайлшгүй шаардлага гарах учир бид харилцагчдынхаа итгэлийг даан хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийг таатай нөхцөлөөр, хурдан шуурхай үйлчилж ажиллах болно. 

"Найдвартай үндэс,
Гэрэлт Ирээдүйн баталгаа"